Online Mongols

Бидний бүтээл

Visit Mongolia

Огноо

2024-10-01

Захиалагч

Visit Mongolia

Вэб сайт

visitmongolia.com

Төслийн тухай

Энэхүү төсөл нь аялал жуулчлалын салбарын мэдээллийг төвлөрүүлж, олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилготой орчин үеийн вэб платформ юм. Тус платформын хэрэглэгчийн интерфэйсийг Next.js суурьтайгаар хөгжүүлж, хурд, SEO болон хэрэглэгчийн туршлагыг оновчтой шийдсэн бөгөөд өгөгдлийн сангийн хувьд PostgreSQL, сервер талын удирдлага, контент менежментийг Django Admin дээр суурилан хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд аялал жуулчлалын мэдээллийн сан, контентын удирдлага, хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн бүтэц, олон төхөөрөмжид нийцсэн UX/UI шийдлийг бүрэн боловсруулсан.

Хөгжүүлэлтийн явцад гүйцэтгэл болон найдвартай ажиллагааг чухалчилж, сервер талын оновчлол, кэшлэлт, SEO-д ээлтэй meta тохиргоо, динамик хуудсуудын оновчтой бүтэц зэргийг нэвтрүүлсэн бөгөөд администраторын хэсгээр дамжуулан контентыг хялбар, аюулгүй байдлаар удирдах боломжийг бүрдүүлсэн. Мөн төслийг cloud орчинд байршуулж, мониторинг болон логжилтын тохиргоо хийснээр тасралтгүй, тогтвортой ажиллагааг ханган ажилласан.