Online Mongols

Miracle Medical Consulting-ийн захиалгаар Турк улсад эмчилгээ хийлгэхээр төлөвлөж буй хүмүүст зориулан хөгжүүлсэн орчин үеийн эрүүл мэндийн аялал жуулчлалын веб сайт. Энэхүү төсөл нь Туркийн эмнэлэг, нарийн мэргэжлийн эмч, эмчилгээний үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой хүргэж, тохирох байгууллага болон эмчтэй холбогдох процессыг хялбарчлахад чиглэсэн.
Сайтаар дамжуулан хэрэглэгч үнэ төлбөргүй зөвлөгөө авах хүсэлт илгээх, эмчилгээний боломж болон зардлын талаар мэдээлэл авах, эмчилгээний аяллаа зохион байгуулах боломжтой. Эмчтэй холбохоос эхлээд зөвлөгөө, аяллын зохион байгуулалт, эмчилгээний дараах хяналт хүртэлх үйлчилгээг нэг дор танилцуулсан бөгөөд гар утас, таблет, компьютерт бүрэн нийцсэн, хэрэглэхэд хялбар интерфэйстэйгээр хөгжүүлсэн.