Online Mongols

Энэхүү төсөл нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг цахим орчинд оновчтой зохион байгуулах, мэдээллийг ил тод, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилготой React суурьтай вэб платформ юм. Вэб сайтын хэрэглэгчийн интерфэйсийг орчин үеийн React архитектур дээр хөгжүүлж, өгөгдлийн сангийн хувьд MongoDB ашигласнаар уян хатан, өргөтгөх боломжтой шийдлийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд үйлчилгээ, бүтээгдэхүүний каталог, захиалгын систем, хэрэглэгчийн нэвтрэлт болон удирдлагын самбар зэрэг үндсэн модулиудыг бүрэн боловсруулж, гар утас, таблет, компьютер зэрэг бүх төхөөрөмжид нийцсэн UX/UI шийдлийг хэрэгжүүлсэн.
Хөгжүүлэлтийн явцад системийн гүйцэтгэл, найдвартай ажиллагааг чухалчилж, аюулгүй байдлын суурь тохиргоо, өгөгдлийн оновчтой зохион байгуулалт, кэшлэлт ашиглан хурдыг сайжруулсан бөгөөд SEO-д ээлтэй бүтэц, meta тохиргоо хийснээр хайлтын системд илүү сайн харагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн төслийг cloud орчинд байршуулж, мониторинг болон логжилтын тохиргоо хийснээр системийн тогтвортой, тасралтгүй ажиллагааг ханган ажилласан.