Online Mongols

Энэхүү төсөл нь компанийн брэнд, үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгө болон үйлчилгээний мэдээллийг цахим орчинд ойлгомжтой, мэргэжлийн түвшинд танилцуулах зорилготой WordPress суурьтай вэб сайт юм. Вэб сайтыг захиалагчийн брэндийн өнгө төрх, бизнесийн онцлогт нийцсэн захиалгат дизайнтайгаар боловсруулж, компанийн танилцуулга, төсөл үйлчилгээний мэдээлэл, мэдээ мэдээлэл, холбоо барих хэсгүүдийг багтаасан цогц бүтэцтэйгээр хэрэгжүүлсэн.
Хөгжүүлэлтийн явцад гар утас, таблет, компьютер зэрэг бүх төхөөрөмжид бүрэн нийцсэн responsive UX/UI шийдлийг нэвтрүүлж, контент удирдлагыг энгийн, ойлгомжтой байхаар тохируулсан. Мөн гүйцэтгэл болон найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор кэшлэлт, аюулгүй байдлын суурь тохиргоо, SEO-д ээлтэй бүтэц, meta мэдээллийн оновчлол хийж, хайлтын системд илүү сайн харагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Тус вэб сайтыг cloud орчинд байршуулж, тогтвортой ажиллагааг хангах хостингийн тохиргоог хийснээр байгууллагын цахим оролцоог үр дүнтэй нэмэгдүүлсэн.