Online Mongols

Бидний бүтээл

Red Rock Resort

Огноо

2023-09-01

Захиалагч

Өндөр Улаан Трэвел

Вэб сайт

redrockresort.mn

Төслийн тухай

Энэхүү төсөл нь компанийн брэнд, үйл ажиллагаа, охин компаниуд болон төслүүдийн мэдээллийг цахим орчинд цэгцтэй, ойлгомжтой байдлаар танилцуулах зорилготой WordPress суурьтай вэб сайт юм. Вэб сайтыг захиалагчийн брэндийн өнгө төрх, корпорэйт хэв маягт нийцүүлэн захиалгат дизайнтайгаар хөгжүүлж, компанийн танилцуулга, үйлчилгээ, мэдээ мэдээлэл, холбоо барих хэсгүүдийг багтаасан цогц бүтэцтэйгээр хэрэгжүүлсэн.

Хөгжүүлэлтийн явцад гар утас, таблет, компьютер зэрэг бүх төхөөрөмжид бүрэн нийцсэн responsive UX/UI шийдлийг нэвтрүүлж, контент удирдлагыг энгийн, ойлгомжтой байдлаар тохируулсан. Мөн гүйцэтгэл болон найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор кэшлэлт, аюулгүй байдлын суурь тохиргоо, SEO-д ээлтэй бүтэц, meta мэдээллийн оновчлол хийж, хайлтын системд илүү сайн харагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Тус вэб сайтыг cloud орчинд байршуулж, тогтвортой ажиллагааг хангах хостингийн тохиргоо болон суурь мониторингийг хийснээр байгууллагын цахим оролцоог үр дүнтэй нэмэгдүүлсэн.