Online Mongols

Энэхүү төсөл нь компанийн үйл ажиллагаа, төсөл, үйлчилгээний мэдээллийг цахим орчинд ил тод, цэгцтэй байдлаар хүргэх зорилготой React суурьтай вэб платформ юм. Вэб сайтын хэрэглэгчийн интерфэйсийг орчин үеийн React архитектур дээр хөгжүүлж, динамик контент бүхий уян хатан бүтэцтэйгээр зохион байгуулсан. Төслийн хүрээнд компанийн танилцуулга, үйлчилгээ болон төслийн мэдээлэл, мэдээ мэдээлэл, хэрэглэгчтэй харилцах хэсгүүдийг багтаасан үндсэн модулиудыг хэрэгжүүлж, гар утас, таблет, компьютер зэрэг бүх төхөөрөмжид нийцсэн UX/UI шийдлийг боловсруулсан.
Хөгжүүлэлтийн явцад гүйцэтгэл болон найдвартай ажиллагааг чухалчилж, кэшлэлт, кодын оновчлол ашиглан хурдыг сайжруулсан бөгөөд SEO-д ээлтэй бүтэц, meta тохиргоо хийснээр хайлтын системд илүү сайн харагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн төслийг cloud орчинд байршуулж, мониторинг болон логжилтын тохиргоо хийснээр системийн тогтвортой, тасралтгүй ажиллагааг ханган ажилласан.