Online Mongols

Бидний бүтээл

Red Rock Castle

Огноо

2024-08-01

Захиалагч

Рэд Рок Холдинг

Вэб сайт

redrockcastle.mn

Төслийн тухай

Энэхүү төсөл нь компанийн брэнд, төслүүд болон үйлчилгээний мэдээллийг цахим орчинд ил тод, ойлгомжтой байдлаар хүргэх зорилготой WordPress суурьтай вэб сайт юм. Вэб сайтыг захиалагчийн корпорэйт өнгө төрх, үл хөдлөх хөрөнгийн салбарын онцлогт нийцүүлэн захиалгат дизайнтайгаар хөгжүүлж, төслийн танилцуулга, үйлчилгээний мэдээлэл, зураг галерей, холбоо барих хэсгүүдийг багтаасан цогц бүтэцтэйгээр хэрэгжүүлсэн.

Хөгжүүлэлтийн явцад гар утас, таблет, компьютер зэрэг бүх төхөөрөмжид бүрэн нийцсэн responsive UX/UI шийдлийг нэвтрүүлж, контент удирдлагыг энгийн, ойлгомжтой байдлаар тохируулсан. Мөн гүйцэтгэл болон найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор кэшлэлт, аюулгүй байдлын суурь тохиргоо, SEO-д ээлтэй бүтэц, meta мэдээллийн оновчлол хийж, хайлтын системд илүү сайн харагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Тус вэб сайтыг cloud орчинд байршуулж, тогтвортой ажиллагааг хангах хостингийн тохиргоо болон суурь мониторингийг хийснээр байгууллагын цахим оролцоог үр дүнтэй нэмэгдүүлсэн.