Online Mongols

Бидний бүтээл

Facility management

Огноо

2026-02-02

Захиалагч

GannaBella LLC

Вэб сайт

gannabella.com

Төслийн тухай

Энэхүү төсөл нь GannaBella LLC компанийн facility management / sanitation үйлчилгээний вэб платформ бөгөөд үйлчилгээний мэдээллийг орчин үеийн хэлбэрээр танилцуулах, үнийн санал хүсэх (quote request), харилцагчийн хүсэлт/санал хүсэлт хүлээн авах, мөн админ удирдлагаар контент ба хүсэлтүүдийг төвлөрүүлэн удирдах зорилготойгоор хөгжүүлсэн. Платформын хэрэглэгчийн интерфэйсийг HTML/CSS/JavaScript дээр суурилуулж, серверийн хэсгийг Django (Python) архитектуртайгаар байгуулан, өгөгдлийг PostgreSQL дээр найдвартай хадгалдаг байдлаар хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд: • Үйлчилгээний танилцуулга, салбарын шийдлүүд (medical offices, corporate suites, luxury residences) зэрэг контентын бүтэц • Үнийн санал хүсэх маягт, холбоо барих, санал хүсэлт илгээх модуль • (Шаардлагатай тохиолдолд) хэрэглэгчийн нэвтрэлт, хүсэлтийн төлөв хянах хэсэг • Админ самбар (контент, хүсэлт, хэрэглэгч, эрхийн удирдлага) зэрэг үндсэн функцуудыг бүрэн боловсруулсан. Мөн гар утас, таблет, компьютер зэрэг бүх төхөөрөмжид нийцэх responsive UX/UI дизайн шийдэлтэйгээр төлөвлөж хэрэгжүүлсэн.

Хөгжүүлэлтийн явцад аюулгүй байдлын шилдэг туршлагууд (Django authentication, эрхийн түвшний удирдлага, өгөгдлийн хамгаалалт) болон гүйцэтгэлийн оновчлол (өгөгдлийн сангийн зөв индексжүүлэлт, кэшлэлт, серверийн тохиргоо) хийсэн. Нэмж хэлэхэд SEO meta тохиргоо, автоматжуулсан CI/CD, cloud байршуулалт, мониторинг ба логжилт-ын шийдлүүдийг тохируулснаар системийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангаж ажилласан.